Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

“Бид номын санчид-Бидний мэргэжил сайхан” өдөрлөг

Аймгийн төв номын сан ахмад ажилтанууд, Access-7 хөтөлбөрийн сурагчидтай  хамтран сар шинийн баярыг угтаж 2016 оны 2-р сарын 04-нд өдөрлөгийг зохион байгууллаа.

 Өдөрлөгийг Аймгийн төв номын сангийн захирал Ж.Цагаан нээж сар шинийн баярын мэндийг ахмад ажилтанууддаа хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөгөөр Төв номын сангийн хамт олон ахмадуудтайгаа, Аccess 7 хөтөлбөрийн багш сурагчид хамтран “Номын санч-Бидний сэтгэлийн дэм”, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГазрын ажилчдад халуун аарц, дулаан бээлийг хандивлаж, Асрамжийн төвийн ахмадуудад сар шинийн хүндэтгэл үзүүлж Аймгийн төв номын сан Аccess-7 хөтөлбөрийн сурагчдын урлагийн тоглолтыг ахмадууддаа сонирхуулж “Ахмадын үг алт” уулзалтыг зохион байгуулж асрамжийн төвийн ахмадуудад гарын бэлэг гардууллаа.