Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Утга зохиолын нэгдлийн 80 жил

Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн 80 жил, Төв номын сангийн 70 жилийн ойн хүрээнд  хамтран зохион байгуулсан Зохиол-Уншигчдын уулзалт, “Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” номын нээлт, “Талын шүлэг 2016” яруу найргийн наадмыг 2016 оны 1-р сарын 16-ны 12.00 цагт Төв номын сангийн соёл олон нийтийн танхимд зохион байгууллаа.Энэхүү үйл ажиллагааг нээж   МЗЭ-ийн Дорнод салбарын эрхлэгч МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав, Монголын хөдөөгийн зохиолчдын холбооны дэд тэргүүн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Хүдэрмөнх, МЗЭ-ийн шагналт зохиолч судлаач Л.Хэрээ нар мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

Дорнод тал нутгийн цэцэн цэлмэг авьяас билэгтнүүд эвлэлдэн нэгдэж “Уран зохиолын бүлгэм”байгуулж, Монголын зохиолчдын байгууллагын их өргөөний хаяа ханыг тэлж,ам бүлийг нэмэгдүүлж, бүтээл туурвилыг баяжуулж ирсний 80 жилийн ой тохиож байх агаад, энэ баярт ойтой давхцуулан найман арван жилийн улирах халаанд Дорнодоор овоглон тодорсон үгийн урлагийн авьяастнуудын зохиол бүтээлээс дээжлэн баринтагласан цоморлигийг уншигч нартаа  дэлгэн барьж байгаа билээ. Энэхүү номыг хэвлэн нийтлэхэд туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн, Халх гол нутгийн хүү Х.Болорчулуунд талархан, энэхүү хамтын бүтээлд  Дорнод нутагт төрсөн үе үеийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийг Дорнодынхоо  ард иргэд  уншигч олондоо оюуны их хөрөнгө оруулж байна.МЗЭ-ийн шагналаар Д.Нанжидгүнтэв, Мөнхсайхан, Д.Дамдинсүрэн яруу найрагчид тус тус шагнагдлаа.