Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага

Хөдөлмөрийн тухай хуулинд албан байгууллага бүр 25 ажилтан тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг авч ажиллуулах талаар заасан байдаг. Манай аймгийн хувьд 4031 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч ердөө 100 гаруйхан нь ажлын байраар хангагдсан байна. Мөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч 122 иргэн байгаа аж.

 

 

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг хэвшүүлэн, ажиллах орчныг сайн бүрдүүлсэн шилдэг байгууллагуудыг тодруулжээ. Ингээд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага”-аар манай байгууллага шалгарч Тэргүүн байр эзэллээ.