Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Миний номын өргөө

 Дэлхийн банкны санхүүжилттэй Японы хүүхдийн Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Миний номын өргөө”-ний 2 дахь ээлжийн хүүхдүүдийг элсүүлэн номын баярын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 10 сарын 16-нд хийлээ. 

Энэхүү нээлтийн арга хэмжээнд сайн дурын зөвлөх ээжүүд, ХБХ-ийн эцэг эх, энгийн багцад хамрагдаж буй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд 6- сургуулийн сурагч Чинхүслэн хүрэлцэн ирж дуу дууллаа. Мөн ХБХ-ийн багцад хамрагдаж буй Болорцэцэг шүлэг уншиж сонирхууллаа.

ХБХ-дэд гарааны үнэлгээ хийж багцыг хүлээлгэн өгсөн. Нийт -6 хүүхэд хамрагдлаа.

 Сургуульд бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхэд Төслийн талаар танилцуулга хийж, “Та өөрөө багш”, “Би чадна”, “Дасгал ажлын дэвтэр” дээр хэрхэн ажиллах, багцыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгууллаа. 

 

Энгийн багцад хамрагдаж буй хүүхдүүдэд судалгааны асуулгын дагуу шууд үнэлгээний оноог өгч эцэг эхчүүдтэй гэрээ хийн багцыг хүлээлгэн өгсөн.