МАНАЙ ХАМТ ОЛОН

МАНАЙ ХАМТ ОЛОН

Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан хотын дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- аад номтой нэг ажилтантай байгуулагдсан. Одоо 70 гаруй мянган номтой, 18 ажиллагсадтай, нэг ээлжиндээ 140 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага -үйлчилгээ, Лавлагаа- мэдээлэл арга зүй, захиргаа аж ахуйн тасгуудтай. Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон. Улмаар нийтийн уншлагын танхимаа Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгон тохижуулж, түүний эдэлж хэрэглэж байсан зарим эд өлгийн зүйлс, гар бичмэл, ном зохиолыг харуулсан үзэсгэлэнгийн булантай болсон. 2008 оноос номын сангийн автоматжуулалтын “LIB4U” программыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж монгол номын фондыг 100% программд оруулан уншигчдад электрон каталог ашиглуулж байна. Өөрийн вэб хуудсаар шинэ номын мэдээ болон зохион байгуулсан соёл олон түмний ажлуудыг сурталчилж байна. Мөн зарим номыг цахимд оруулан уншуулж байна.